ДЭЛХИЙ

Пап лам ижил хүйстний хуримыг адислаж болохгүй гэжээ

Ватикан хотын сургаал хариуцсан албан газраас мэдэгдэл хийхдээ Католик сүм ижил хүйстний хуримыг адислах эрх мэдэл байхгүй хэмээжээ. Даваа гарагт (2020.03.15) Итгэлийн тухай сургаалын хурал (CDF) хэлэхдээ гэмийг адислах нь боломжгүй зүйл гэсэн байна. Гэхдээ “CDF” ижил хүйстний хүмүүсийг хүлээн авч дэм болох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн юм.

Католик сүмд санваартан эсвэл сургаал номлогч сүмийн нэрийн өмнөөс хуримыг адисалдаг.  

“Reuters” агентлагийн мэдээлснээр Ромын Пап лам тус шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ энэ шийдвэр нь ялгаварлан гадуурхах гэсэн зүйл биш гэсэн аж.

Өнгөрсөн аравдугаар сард Пап лам хэлэхдээ ижил хүйстний хосууд нэгдэх эрхтэй гэж байсан юм. Гэхдээ ижил хүйстний хуримыг адислах тал дээр түүний байр суурь тодорхойгүй байжээ.

Тус шийдвэр гарсны дараа зарим Твиттер хэрэглэгчид өөрсдийн ижил хүйстний хуримынхаа зургийг тавьж эхэлсэн аж. Тухайлбал АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Пете Буттигиегийн нөхөр хуримын зургаа нийтэлсэн байна

Эх сурвалж: BBC,Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button