Vatican News: Пап лам Монгол Улсын энхийг сахиулах ажлыг сайшаав

Ватиканы хэвлэлд Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис Монгол Улсын энхийг сахиулах ажлыг сайшаасан тухай мэдээлжээ. Тус нийтлэлээс орчуулж хүргэе.
Пап лам Францис есдүгээр сарын 1-нд Монголд хүрэлцэн ирснийхээ дараа анхны удаа мэдэгдэл хийлээ. Ингэхдээ тэрбээр дэлхий дахинд энх тайвныг тогтоохыг дахин уриалж, Монгол Улсын энхийг сахиулах ажлыг сайшаав.
"Дайны хар үүл арилж, мөргөлдөөнийг элэг нэгт нөхөрлөлийн төлөөх хүслээр арчина. Хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэж, хүн болгоны үндсэн эрхийг баталгаажуулах болтугай " гэж Францис бямба гарагт /2023.09.02/ Улаанбаатар хотын Төрийн ордны өмнө үг хэлжээ.

Гэгээн эцгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авч, бэлэг солилцоод “Их Монгол” танхим урьсан байна. Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсний дараа Пап үг хэлж, өргөн уудам нутагтай нүүдэлчин ард түмэнд зориулж нөхөрлөлийн аян хийж буйдаа баяртай байна гэсэн юм.
Монгол Улс болон Гэгээн ширээт улсын хооронд дипломат харилцаа 30 жилийн түүхтэй ч Ватикан 13-р зуунд Монголын эзэнт гүрэнтэй холбоо тогтоосон байдаг.
Эх сурвалж: Vatican news
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.