Пап Лео уушгины зангилаа авхуулах мэс заслын дараа хорт хавдраар оношлогджээ
Пап Лео мягмар гарагт /2026.10.13/ уушгинд нь үүссэн зангилааг авхуулах мэс засалд орсон. Тэгвэл Ватикан мэдээлснээр пап Лео баруун уушгины доод дэлбэнг авах мэс засал хийлгэснийхээ дараа хорт хавдраар оношлогджээ. Мэс заслын өмнөх шинжилгээгээр таамаглаж байсны дагуу пап Лео уушгины аденокарциномагаар оношлогдсон байна. Ватикан мэдэгдсэнээр мэс засал 90 минут үргэлжилж, амжилттай явагдан ямар нэгэн хүндрэл гараагүй юм.
71 настай пап Лео долоо хоног эмнэлэгт хэвтэн биеэ тэнхрүүлэх төлөвтэй байна. Ийм учир аравдугаар сарын 20 хүртэл тэрбээр ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй юм. Ватикан мэдэгдэл хийснээр эмч нар бусад шинжилгээний хариуг хүлээж байгаа тул одоогоор эмчилгээний талаар хэлэлцэж эхлээгүй байгаа аж. Мөн эмч нар уушгин дахь хорт хавдрын үлдэгдлийг бүхэлд нь арилгах зорилгоор сэжигтэй бүх эдийг авсан гэдгийг Гэгээн ширээт улсын хэвлэлийн алба онцолжээ.
Пап Лео өмнө нь ямар нэгэн ноцтой өвчнөөр өвчилж байгаагүй юм. Мөн тэр тогтмол сэлж, теннис тоглон идэвхтэй амьдралын хэв маягтай хүн гэгддэг.
Эх сурвалж: Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.