ДЭЛХИЙ

“CNN” агентлаг рэппер Big Gee-г онцолжээ

Зурагчин Алекс Де Мора Монгол рэпперүүдийн талаар “Straight Outta Ulaanbaatar” нэртэй баримтат кино хийжээ. Тус баримтат кинонд Big Gee, Boom T, AMG Mog G, Mrs M, Fla гэх мэт рэпперүүд орсон байна.

Алекс Де Мора тус баримтат киноны талаар “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө “Ихэнх хүмүүс Монгол Улсын талаар бодохдоо өргөн тал нутаг эсвэл хоёр бөхтэй тэмээ морь унасан хүмүүсийг төсөөлдөг. Гэхдээ тэдгээр хүмүүс хотын бүс дэх контемпорари соёлын талаар хэзээ ч бодож байгаагүй”  хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Ийм учраас би дэлхий даяар соёлын солилцоо явагдаж буй газруудыг харуулахыг хүссэн” гэсэн юм.

Big Gee тус баримтат киноны голлох дүр болсон бөгөөд тэрбээр “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө “Монгол их олон асуудал байдаг. Нийгмийн асуудлууд, ажилгүйдэл, архидан согтуурах, авилгал гэх мэт олон зүйл бий. Засгийн Газар монголчуудад анхаарал тавьдаггүй зөвхөн өөрсдийгөө л болгодог” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Эх орныхоо ####ь л муу муухай бүхнийг түүж авч, тэгээд гадаадынханд баримтат кино болгож үзүүлнэ гэдэг бол ТЭНЭГ хүний л хийх ажил даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button