ДЭЛХИЙ

Дональд Трампын хөрөнгө 700 сая ам.доллароор буурчээ

Цар тахлын улмаас Дональд Трампын хөрөнгө өмнөх жилтэй харьцуулахад олон зуун сая ам.доллароор буурсан байна. “Bloomberg”-ийн тэрбумтны индексээс харвал одоогийн байдлаар түүний хөрөнгө 2.3 тэрбум ам.доллар болжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн албыг авахаасаа өмнө 3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан.

Дональд Трамп Ерөнхийлөгчийн үүргийг хүлээн авахдаа үл хөдлөх хөрөнгийн бизнес, Трампын байгууллагын захирлын суудлыг өөрийн хүү Дональд Трамп Жуниор болон Эрик нарт өгсөн. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн цалин болох 400 мянган ам.долларыг хандивлаж ирсэн билээ.

Цар тахлын эсрэг авсан АНУ-ын засгийн газрын арга хэмжээ аялал жуулчлалын салбарт хүнд нөлөө үзүүлсэн. Трампын Вашингтон дахь зочид буудал түүнийг Ерөнхийлөгч байхын эхэн үед их хэмжээний орлоготой ажилласан боловч цар тахал хүнд тусжээ.

Мөн тэрбээр ирэх дөрвөн жилийн дотор 590 сая ам.долларыг зээлийг төлж барагдуулах ёстой болсон байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button