УЛС ТӨР

Ш.Адьшаа: Нөхөн сонгуулийн хугацааг өөрчилсөн нь улс төрийн зорилготой

УИХ-ын 2020 оны сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргоос нэр дэвшсэн Д.Сумъяабазар Хотын дарга болсон учраас түүний оронд нөхөн сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаар УИХ тогтоол баталсан байсан. Гэвч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сард зохион байгуулах байнгын хорооны шийдвэр гарсан.

Ингээд өнөөдрийн чуулганаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтад нийт 68 гишүүнээс 35 дэмжиж, 51.5 хувийн саналаар баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Нөхцөл байдал ингээд өөрчлөгдөж болдог юм уу. Зургадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг зохион байгуулна гэж байсан. Гэтэл одоо эсрэг юм ярьж, ард түмнээр тоглож байна. Та бүхэн нөхөн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж бодож байна.   Нэг өдөр санал хураалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байхад хүндрэл үүсэх, техник хэрэгслийн асуудал үүсэх эрсдэлтэй учраас

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд болгож өөрчилж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой. МАХН-ын эсрэг хийж байгаа үйлдэл гэдгийг Н.Энхбаяр даргад анхааруулъя.

УИХ-ын гишүүн Ш.АДЪШАА:

-Нөхөн сонгуулийг хойшлуулж байгаад их эргэлзэж байна. Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах ажлыг тус тусад нь зохион байгуулж, хойшлуулж байгаа нь улс төрийн зорилготой. Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдон гэдгийг хуулиараа өөрчилж байгаа. Зургадугаар сарын 9-нд сонгуулиа хийчхээд долдугаар сард хүртэл хүлээж байгаад тангараг өргөх юм уу. Ингэж хууль дээдлэх зарчмаа алдагдуулж байх юм уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
unshigch
unshigch
2021-03-18 12:34

ugaasaa songuuli uls turiin uil ajillagaa. tuuntei holbootoi buh uildel, shiidveruud uls turiin zorilgotoi. sonin yum ogt alga

Холбоотой мэдээ

Back to top button