Сурвалжилга, Нийтлэл

АН-ын даргын сунгааны санал хураалтыг тохиолдуулж ХӨЛ ХОРИХ УУ

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол 100-гаас буухаа больсон. Бүр 200 руу дөхсөөр байна. Хэдийгээр эрх баригчид Нийслэлд дахин хатуу хөл хорио тогтоохгүй хэмээгээд буй ч халдвар энэ чигтээ өссөөр байвал халдвар хамгааллын “Улаан” түвшинд шилжих магадлалтайг анхааруулсан.

Хөл хорио тогтооно гэдэг зарим эрх баригчдад санаснаа гүйцэлдүүлэх нэгэн боломж болдгийг Баянзүрх дүүргийн 26-р хорооны кейсээс харлаа. Тухайн хорооны Засаг даргыг энгийн үед огцруулчихвал оршин суугчид нь эсэргүүцэж, гудамжиндаа гарна гэдгийг тооцоолж, УОК-ын шийдвэргүйгээр хатуу хөл хорио тогтоосон мэт дүр зураг “уншигдсан”.

Эл Засаг дарга нь АН-ын гишүүнээс гадна газрын маргаан дээр МАН-ынхны эсрэг хүчтэй зогссоор ирсэн гэх. Харин 26-р хороонд халдварын тохиолдол хатуу хөл хорио тогтоохгүй бол болохгүй хэмжээнд ирсэн үү гэдэг нь асуулт хэвээрээ үлдсэн. Сүүлдээ уг хорооноос нэг иргэн амиа егүүтгэн нас барсны дараа УОК-ын дарга С.Амарсайхан хөл хориог нь хүчээр цуцалсан.


Тэгвэл сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол огцом их тоогоор зарлагдсаар дахин хөл хорио тогтоовол тэр нь АН-ын даргын сунгааны санал хураалтын өдөр таарах бололцоотой.

Яг одоо хоёр сунгаа явагдаж буй. Нэг нь Ц.Тувааны талын гэгдэх бөгөөд санал хураалт цахимаар явагдахгүй. Энэ сарын 28-нд саналаа хураана. Харин С.Эрдэнийн гэгдэх сунгаа цахимаар саналаа хураана гэдгээ эхнээсээ мэдэгдээд байгаа юм.

Тэгэхээр хэрэв хөл хорьж таарвал Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, О.Амартүвшин нар өрсөлдөж буй Ц.Туваан талын сунгаа хохирч, Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Л.Гүндалай, Ц.Уртнасан нарын өрсөлдөж буй С.Эрдэнийн сунгаа даргаа тодруулдгаараа тодруулах боломжтой болох нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-21 14:28

Аль өрсөж тодорсон нь тэр чигтээ дарга болно гэж Буух юм даа.

Мөнхөө
Мөнхөө
2021-03-21 18:44

Шаардлагатай бол хорино ш дээ. Ямар хэн нэг амбицтай нөхрийн эрх ашгаас болж хэдэн зуун мянгаараа короно тус�##�тай биш.

Холбоотой мэдээ

Back to top button