НИЙГЭМ

ТЭРСЛҮҮ ҮГ: Бүх айраг Булганых, бүх ааруул Архангайнх...

Манай улс 2021 оны байдлаар 67 сая малтай хэмээн тоолуулсан бол 305 мянган айл өрх тэдгээрийг малладаг ажээ. Харин түүнээс замд ойрхон тоотой хэдхэн айл өрх нь л сүү цагаан идээгээ борлуулдаг. Харин Улаанбаатар хотод зарагдаж байгаа айраг бүхэн Булган аймгийн Сайхан сумынх, ааруул нь Архангайнх, зарагдаж буй хонь нь Дундговь аймгийнх болчих гээд байдагт талтай.

Тэгвэл саяхан нэг иргэн Цагаан даваа уруудаад явж байхдаа “нутгийн чихэртэй ааруул 18000, сүүний ааруул 25000 төгрөгийн үнээр зарж байгаа айлаас нэг кг ааруул авч л дээ. Машиндаа ороод идэх гэтэл шүдэнд наалдаад дан гурил байсан аж. Эргэж очоод худалдсан малчинд хэлтэл чихэр нь ихэдсэн юм дуугүй ав гэжээ. Үүнийг нь нь нотолж зургаан настай хүүгийнх нь гэдэс дүүрсэн байна. Уг нь дан гурилаар хийсэн ааруул мэт бүтээгдэхүүнийг “ПҮД” хэмээн нэрлэдэг. Гэтэл ааруул нэрийн доор зарим малчин өрхүүд ийм бусармаг үйлдэл гаргаж байгааг шүүмжлүүштэй. ШӨХТГ ч гэсэн шалгах нь зүй.

-Цагаан идээндээ хар ус хольдог “МАЛЧИН БИШ” малчид-

Тэр ч битгий хэл зам дагуу гүү барин "айраг зарна" гэх нэрийн доор худалдаа эрхлэгчид ус холих, дотор нь хоормог самардаг гэх яриа ч бий. Харин түүнийгээ холихын тулд угаалгын машинд хийн эргүүлдэгч гэлцэх юм билээ. Шунал нь ихэдсэн энэ хэдхэн малчин нэртэй хүний цаана цэвэр ариун цагаан идээгээ боловсруулж ирээд зарахад үнэгүйдэж хохирдог олон малчин ч бий. Монголчууд сүү цагаан идээндээ хар ус болон элдэв зүйлийн юм дусаахыг хориглодог бол зарим наймаачид энэ ёс заншлыг алдагдуулж байгаа нь эмгэнэлтэй. Сүү, шархай “зөгий” унахад хүртэл цээрлэдэг ард түмэн “мөнгө улаан нүд цагаан” хэмээх зарчимд боолчлогдож буй нь сайны дохио биш шүү.

Энэ асуудлыг ганц би ч яриад байгаа юм биш. Эрдэмтэд 2017 онд судалгаа хийж байсан байна. Тодруулбал, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийнхэн “Цагаан идээний ашигт чанарын өөрчлөлт” судалгаа хийжээ. Хөдөөгөөс шууд нийлүүлсэн болон зах, худалдааны төвд борлуулж буй сүү, цагаан идээг харьцуулахад пробиотик чанар нь ихээхэн зөрүүтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд худалдаж байгаа цагаан идээний ашигт найрлага нь 30-40 хувиар багассан хэмээх судалгааг гаргаж байсан.

Энэ бүхнээс харахад эрүүл, аюулгүй хүнс малчдаасаа авахдаа гар татах хэрэггүй. Харин энэ мэт луйварчид, ченж нараас худалдаж авч газар авахуулахгүй байх, нөгөө талаас МХЕГ ч үүн дээр анхаарлаа хандуулж таслан зогсоох нь зүйн хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-04 12:10

Устай бол булганых, гурилтай бол Архангайн үнэн үнэн

Хөгийн амьтад
Хөгийн амьтад
2022-08-04 12:38

Unen unen. Mongonii uner awsan busarmag etgeeduud hot geltgui hodoogoor duuren bna lee.

үнэн
үнэн
2022-08-04 13:49

БУЛГАНЫ гэх айргийг ууж байгаа. ЗӨӨЛӨН үнэн. Амт гайгүй. ГЭХДЭЭ ИХ асууд�##� баЙНА. бУЛГАНЫ САЙХНЫ ГЭХ АЙРГУУД ЕРДӨӨ ШУУГИХГҮЙ, ЭСЭХГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. уДАХААРАА УС, ЦАГАА НЬТ ЯЛГАРНА. сэгсэрч БАЙЖ УУНА. эсэлтийг НЬ АЛБААР ЗОГСООДОГ ЮМ БАЙНА. одоо БУЛГАНЫ АЙРАГ АВАХГҮЙ. булганы АЙРАГШ АСУУДАЛТАЙ

Зочин
Зочин
2022-08-04 14:19

Huduunuus ni avsan ch muuhai yum zardag.

УБ хот иргэн
УБ хот иргэн
2022-08-04 14:30

Авахгүй байдаг болсоон, уг нь би цагаан идээндээ их дуртай л даа, даанч над шиг хүн чинь хулхидуулчихв�##� төвөг юм, тэтгэврийн хүнд ядахдаа �##�дагд�##� үүсэхгүй, дар�##�т ихсэхгүй, амар болсоон.

иргэн
иргэн
2022-08-04 15:26

Үнэн мөнгөний төлөө муухай хийдэг болсон байна. Авахгүй байх нь зөв шүү. М�##�чид анхаараарай хайран үнэнтэй сайан идээгээ �##�дана шүү.

Bidon
Bidon
2022-08-05 17:38

Buh yan hanuud darkhaniih umhii m#lchid davartsan s###shnuud dee

Зочин
Зочин
2022-08-08 23:38

Архангайн ааруул юу нь гоё байгаа юм. Ш�##� хатуу шимгүй цагаан гурилтай. Тос даасан бор ааруул чинь жинхэнэ гоё ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button