ДЭЛХИЙ

Олны танил эрхмүүд хэнийг шохоорхдог байсан бэ

Бид бүгд хэзээ нэгэн цагт олны танил хүнийг шохоорхож байсан үе бий. Тэгвэл одоо олны танил хүмүүс хэнийг шохоорхож байсан талаар харцгаая.

Женнифер Лоуренс

Жүжигчин Женнифер Лоуренс “Curb Your Enthusiasm” цувралын зохиогч Ларри Дэвидийг шохоорхож явсан тухайгаа 2014 онд “Vanity Fair” сэтгүүлд ярилцлага өгөхдөө дурджээ. Тэрбээр “Би түүнийг их олон жилийн турш хайрлаж байгаа” хэмээж Дэвидэд утсаа өгсөн боловч түүн рүү залгаагүй гэсэн байна. Лоуренс нэмж хэлэхдээ “Тэр над руу эргэж залгаагүйд хайр хүрдэг. Над руу залгаагүй нь түүнийг илүү халуухан санагдуулдаг болсон” хэмээжээ.

Ларри Дэвид “Seinfeld” телевизийн цувралыг Жерри Сейнфельдтэй хамтарч бүтээсэн бөгөөд тэрбээр “Curb Your Enthusiasm” цувралыг бүтээж олны танил болсон аж. “Curb Your Enthusiam” цувралын төгсгөлийн дуу интернет дээр мийм болж байсан тул та бүхэн ямар нэгэн сошиал платформоос харж байсан гэдэгт итгэлтэй байна.

Ариана Гранде

Алдарт дуучин Ариана Гранде 2015 онд “Live with Kelly and Ryan” нэвтрүүлэгт оролцож байхдаа “Миний хүүхэд байх үеийн, мөн насан туршийн краш бол Жим Керри” гэжээ. Гранде анх Жим Керритэй 2014 онд уулзсан аж. Тэрбээр Жим Керритэй уулзсан мөчид сэтгэл хөдөлж байсан бөгөөд тэгж их догдлох тохиолдол ховор гарч байсан хэмээжээ.

Гранде тус нэвтрүүлгийн үеэр “Тэр маш удаан хугацааны турш миний краш байсан болохоор түүнтэй уулзахдаа бага зэрэг сандарч, хэрвээ тэр миний төсөөлсөн шиг эелдэг биш байвал яах уу гэж бодсон. Гэхдээ тэр яг л миний төсөөлж байсан шиг эелдэг, төгс зантай байсан” хэмээсэн аж.

2019 онд Гранде Жим Керригийн “Kidding” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тэрбээр тус явдлыг “Миний амьдралын хамгийн онцгой мөч” гэжээ.

Рэппер Дрейк

Дрейк 2016 оны “MTV Video Music Awards”-ийн үеэр дуучин Рианнаг хайртай хэмээжээ. Тэрбээр Рианнад шагнал гардуулан өгөхдөө “Тэр миний хамгийн сайн найзуудын нэг” хэмээж түүнийг 22 настай байхаасаа хойш хайрласан гэсэн байна. Дрейк Рианнаг анх харсан өдрөөсөө хойш сэтгэл татам байсан хэмээж шагнал гардуулахдаа үнсэх гэж оролджээ.

Рэппер маань өмнө нь Рианнаг “амьдралдаа харсан хамгийн гайхалтай эмэгтэй” хэмээж байсан аж. Дрейк мөн рэппер Ники Минажийг өөртэй нь төгс зохицох эмэгтэй гэж хэлсэн удаатай.

Тэрбээр “Надтай төгс зохицох эмэгтэйг нэрлэ гэвэл би Никиг дурдана. Би маш олон гайхалтай эмэгтэй мэднэ л дээ, гэхдээ тоглоом ч үгүй би үлдсэн амьдралаа хамт өнгөрөөж чадах хүн бол Ники учир нь гэвэл бид бие биенээ ойлгоно гэж бодож байна” хэмээжээ.

Коул Спроуз

Жүжигчин Коул Спроуз “Friends” цувралд Россын хүү Бений дүрийг бүтээсэн. Тэрбээр “Friends” цувралд дүр бүтээхдээ Женнифер Анистоныг крашлажээ. Тэрбээр 2018 онд “The Late Show With Stephen Colbert” нэвтрүүлэгт орохдоо “Би крашаа хараад маш их сандарсандаа болоод  бүх үгээ мартсанаа санаж байна. Харин тэр над руу зүгээр л ширтээд байсан” хэмээсэн аж.

Спроузын хэлснээр бол тэрбээр “Friends” кинонд тоглож байхдаа Женнифер Анистонд сэтгэл алдарсан байна.

Эмма Уатсон

Алдарт жүжигчин Эмма Уатсон 2011 онд Харри Поттер киноны Малфойн дүрийг бүтээсэн Том Фелтонд шохоорхдог байсан гэдгээ хэлжээ. Тэрбээр “Seventeen”  сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Эхний хоёр киноны үеэр Том Фелтоныг их шохоорхсон. Тэр миний анхны краш байсан” гэсэн аж.

Уатсон нэмж хэлэхдээ “Тэр мэдэж байсан. Бид үүний талаар ярилцаж одоо ч гэсэн инээлддэг. Бид хоёр одоо маш сайн найзууд” хэмээжээ.

Эх сурвалж: Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button