Нийгмийн

Нийслэлийн засаг даргын харьяа асрамжийн газарт 12 настай охин удаа дараа хүчиндүүлж, жирэмсэлжээ

Нийслэлийн Засаг даргын шууд удирдлагад байдаг "Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолбор ” -т 12 настай охин удаа дараа хүчирхийлүүлж жирэмсэн болсон хэрэг энэ онд гарчээ.

-12 НАСТАЙ ОХИН ХАМГААЛАГДАХ БАЙРАНДАА УДАА ДАРАА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ, ЖИРЭМСЭН БОЛЖЭЭ-

Чухамдаа "Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолбор ” нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санхүүжин хүүхэд хамгаалах, суурь хүмүүжил олгох, эцэг эх асран хамгаалагчгүй бүтэн өнчин болон үнэлгээ шалгалтаар гэр бүлийн орчиндоо байхад хүчирхийлэлд өртөх өндөр магадлалтай хүүхдүүдийг улсын асрамжид авч хамгаалдаг гэх тодотголтой газар. Гэвч ийм харамсалтай үйл явдал гарчээ.

Хэргийг нэхэн үзвэл, улс орон даяар бага насны охидыг жирэмсэлж, үр хөндүүлж байгаа учир шалтгааныг тогтоохоор эрүүл мэндийн байгууллагууд энэ оны эхээр ажилласан байна. Гэтэл насанд хүрээгүй буюу 12 настай охин үр хөндүүлсэн тохиолдол гарсныг шалгахад хүчиндүүлснээс болж жирэмсэлсэн болох нь тогтоогджээ. Ийнхүү Баянзүрх дүүргийн цагдаад хандан мэдээлснээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр тухайн асрамжийн газарт байнгын амьдардаг байсан 12 настай охиныг 17 настай эрэгтэй хүүхэд урт хугацааны турш бэлгийн дарамтад байлгаж хүчиндэж улмаар жирэмсэн болгосон нь эцэслэн тогтоогдсон байна.

-ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ХЭРЭГТЭНД 6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ-

Харин уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 17 настай Т нь 12 настай А-г удаа дараа хүчирхийлсэн хэргээр зургаан жилийн хорих ял сонссон байна.

Энэхүү хэргийн анхан шатны шүүх хурал болох хүртэл "Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолбор ” -ын асрагч багш, удирдлагууд хэргийг нуужээ. Ингэхдээ дээд шатны байгууллага болох Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүртэл огт мэдээлээгүй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үеэр тус газрын дарга болон асрагч багш нараас гэрчийн тайлбар мэдүүлэг авсан ч мөн л дараад нууцлаад өнгөрсөн байна.

-ХОХИРОГЧ ОХИН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭЧНЭЭН УДАА ХҮЧИРХИЙЛҮҮЛСНЭЭ САНАХГҮЙ БАЙГАА ТАЛААРАА УЙЛАН ЯРЬЖЭЭ-

Хүүхэд хамгаалах үндсэн чиг үүрэгтэй улсын байгууллагын дотор бүтэн нэг жил 12 настай охин хүчиндүүлж байхад тэрхүү газрын удирдлага болон асрагч багш нар чухам юу хийж байв. Хохирогч охин удаа дараа багш нартаа хэргийн тухай дуулгаж байсан гэдгийг эх сурвалжийн зүгээс мэдээлж байна. Тэр ч бүү хэл асрамжийн газарт бяцхан охин хэд удаа хүчиндүүлснээ тоолж мэдэхгүй байна хэмээн шүүх танхим мэгшин уйлж зогсжээ.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Хохирогч охин өдгөө өөрийн ээж дээрээ байгаа. Хэрэг гарсны дараа удалгүй охин асрамжийн газарт байхаа больсон гэв. Харин хэрэг үйлдсэн гэх 17 настай Т нь өмгөөлөгчийн хамтаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэх ба тун удахгүй шүүх хуралдаан болох юм байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-12 02:55

isotretinoin free shipping Keflex Chlamydia Amoxicillin Side Effects Toddler Black Stools [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Pillole

Холбоотой мэдээ

Back to top button