Нийгмийн
Архангай аймаг PCR шинжилгээний аппараттай болжээ

Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас хуваарилсны дагуу PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой болжээ.
Тус лабораторийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шинжилгээ авч эхэлсэн байна. PCR аппарат нь тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусний халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх томоохон лаборатори юм.
Цаашид лабораторийн ажиллагааг шуурхай хангаж, орон нутагтаа PCR шинжилгээ авч эхэлснээр цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.