Нийгмийн

ТОДРУУЛГА: Увс аймагт хоёр хүний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа

Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амраад гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймагт очсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тухайн иргэн нь гэр бүлийн 3 гишүүний /Эхнэр, нөхөр, хүүхэд/ хамт сувилалд амраад ирсэн бөгөөд ойрын хавьтал болсон таван иргэнийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлажээ. Сорьцыг баталгаажуулахаар Ховд аймаг руу өчигдөр явуулсан юм.

Бид РСR шинжилгээний хариу гарсан эсэхийг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Баттулгаас тодрууллаа. Тэрбээр “Хоёр хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Онцгой комисс хуралдаж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button