СПОРТ

Э.Бадар-Ууган AIBA-гийн Комиссын гишүүнээр сонгогдсон анхны монгол хүн боллоо

AIBA-ийн “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр Э.Бадар-Ууган сонгогджээ

Олон улсын боксын холбоо (AIBA)-ны дэргэдэх “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганыг сонгожээ.

AIBA энэ тухай баярын захидал өнөөдөр Монголын боксын холбоонд илгээсэн байна.

Ингэснээр монгол хүн AIBA-гийн гишүүнээр анх удаа сонгогдов.

Сонирхуулахад, Э.Бадар-Ууган аварга өдгөө Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button