Нийгмийн

Дархан-Уул аймагт эх үүсвэр тодорхойгүй 4 тохиолдол нэмэгдэж, нийт 11 боллоо

Дархан-Уул аймагт эх үүсвэр тодорхойгүй 4 тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 11 боллоо.

Тархалтыг бууруулах зорилгоор өнөө өглөөний 08:00 цагаас эхлэн бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болжээ.

  • Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлана.
  • Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана
  • Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт зохион байгуулахгүй- Хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар ажиллахгүй
  • Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй - Диско баар, караоке хязгаарлахаар боллоо
  • Дархан-Уул аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд холбогдох бичиг баримтыг үндэслэн түр зөвшөөрлөөр гарна.

Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна. Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас ирэхдээ тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирнэ.

НЭМЭЛТ: Сүүлийн 14 хоногт ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААР үйлчлүүлсэн иргэд 7037-0122, 9954- 6468 утсаар холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-24 12:49

Хязгаарлана гэдэг нь юу гэсэн үг ? Хязгаар нь �##�ь вэ ? Зогсоох бол зогсооно гэж тодорхой хэлэх хэрэгтэй. Ойлгомжгүй байна.

Зочин
Зочин
2021-03-24 12:50

Маскгүй дураараа явж эхлэхээрээ л дандаа х�##�двар �##�ддаг !

Холбоотой мэдээ

Back to top button