НИЙГЭМ

“Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан сувилалтай холбоотой халдвар орон нутагт тархсан”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт шинээр халдварын 218 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 5610 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт, 42 нь аймаг орон нутагт бүртгэгдсэн байна. Задалж хэлбэл, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5, Өвөрхангай аймагт 27 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 424 боллоо. Тодруулбал:

Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан сувиллын газартай холбоотой халдвар ийнхүү хэд хэдэн орон нутагт тархсан байна. Иймээс онцын шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button