СПОРТ

Допингтой орооцолдсон 38 бөхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөхийг НЕПГ-аас шаардлаа

Улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваа гэнэ лээ.

Улмаар тэдний гомдлын дагуу АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 (давхацсан тоогоор 192) бөхийн допингийн шинжилгээг дахин нягталж байгаа билээ. Энэ асуудал тэгсхийгээд намжсан.

2009-2018 онд улсын наадамд шөвгөрсөн 38 бөхөөс зөрчил илэрч,, БТСГ (одоо БТСУХ)-ын нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар АТГ мэдэгдсэн билээ.

Энэ асуудал шийдэгдэхгүй, тодорхой хариу өгөхгүй өнөө хүрсэнд МҮБХ Нийслэлийн ерөнхий прокурорын газарт, Ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандлаа.

Зургийн тодорхойлолт алга байна.
Зургийн тодорхойлолт алга байна.

МҮБХ мэдэгдэлдээ “Допингтой холбоотой энэ хэргийн талаарх мэдээлэл өгөхийг бөхчүүд болон бөх сонирхогчдоос МҮБХ-нд болон миний нэр дээр 20 гаруй хүсэлт, гомдол ирээд байгаа. Тиймээс МҮБХ-ноос АТГ-т дээрх шалгагдаж байгаа хэргийн талаар 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 01/13 тоот, гуравдугаар сарын 19-ны өдрийн 01/25 тоот, 2020 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 01/170 тоот албан бичгүүдээр тус тус хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг авахаар хандахад “...нууцлалыг хангах үүрэгтэй, мэдээлэх боломжгүйг мэдэгдье” гэсэн нэг л хариуг бидэнд хуулбарлан өгсөөр байна.

Харин МҮБХ АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэг дээрээ “нотлох баримт ирүүлэх” талаарх албан бичгийн хариуг тухай бүрт нь шуурхай өгч байсан болно.

Гэтэл бөхчүүд болон олон нийтийн дунд дээрх эрүүгийн хэргийн талаар элдэв хардлага гарч, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг биднээс байнга шаардаж, нэхэж байгаа бөгөөд удахгүй болох МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал, Их Эеийн хурал, Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлтгэл ажлуудыг хангахтай холбогдуулан зохион байгуулагдах уулзалт, хурлууд дээр уг асуудал дахин сөхөгдөж яригдах нь тодорхой болоод байна. Иймд допингтой холбоотой дээрх эрүүгийн хэргийг Та татаж хянан, нууцийн зэрэглэлд оруулаагүй л бол, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг манайд өгнө үү” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-24 12:20

Баяр нааддмын комиссыг шүүхэд өгсөн бөхийн с�##�бар комисс нэртэй Хууль зүйн яам буюу увсынхан допингийн шинжилгээг солилоо гэж харамс�##�тай нь шүүх эрүүгийн хэрэг үүссэн байгаа маргааныг захиргааны журмаар шийдсэн. АТГ-т өгсөн нь их хэмжээний авилг�##� авч Насанбаяр тэргүүтэй увсын эмч нар допингийн хариуг солилоо. Энэ нь хууль зүйн яам, допингийн эмч нар �##�бан туша�##�аа ашиглаж авилг�##�ын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг ш�##�гуулахаар өгсөн. Ш�##�г�##�таар 38 бөхийн допингийн шинжилгээг сольсон нь илэрсэн ба тэр дундаа Оюунболдын допингийн шинжилгээг сольсныг ч илрүүлсэн. Даанч монголын төрд увсынхан даам болохоор ажил урагш нь явуулахгүй байнх шиг

Холбоотой мэдээ

Back to top button