УЛС ТӨР

Нэгдэх үү: С.Эрдэнийн тал дуртайяа, Ц.Тувааных маргаантай

АН-ын даргыг тодруулах хоёр тусдаа сонгууль сурталчилгааныхаа шатанд зэрэгцэн явагдаж байна. Эхлээд И.Мөнхжаргалаар удирдуулсан АН-ын дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдийг 100-аад сая төгрөгийн татаастай бүртгэж, сурталчилгаа эхлүүлсэн. Гэтэл гэнэтхэн С.Эрдэнийн талаас дахин нэг сонгууль өөрийн нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулсан.

Хоёр сонгуульд хоёуланд нь нэрээ өгсөн хүмүүс бол Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар. Тэд И.Мөнхжаргалын дотоод сонгуулийн хороог тамга тэмдгийн хувьд маапаантай гэж үзээд больж, сүүлийн сонгуульд итгэсэн. Ингээд гадна талаасаа Ц.Тувааны гэгдэх сонгуульд:

  • О.Амартүвшин
  • О.Цогтгэрэл
  • С.Эрдэнэболд
  • Д.Пүрэвдаваа нар өрсөлдөж, С.Эрдэнийн гэгдэхэд нь: Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр хүч үзэж байна.

Уг хоёр сонгуулийн санал хураалт нэг өдөр буюу гуравдугаар сарын 28-нд болно. Ялгаа нь Ц.Тувааны санал хураалт уламжлалт хэлбэрээр, нөгөөх нь цахимаар явуулах гэж байгаа.

Хоёр сонгууль хоёр АН-ын дарга тодруулж, тэдний хэн нь жинхэнэ дарга болох вэ гэдэг асуудал одоо хүртэл тодорхойгүй буй. Иймд АН-ын зарим төлөөлөл уг хоёр сонгуулийг нэгтгээд явуулах хэрэгтэй гэсэн байр суурийг ч илэрхийлсэн.

Тэгвэл хоёр талын нэр дэвшигчид үүн дээр хэвлэлд ам нээжээ. Товчоор бол, С.Эрдэнийн сонгуульд дэвшигчид бүгд нэгэн дуугаар хоёр сонгууль нэгдэж явахыг дэмжинэ гэсэн байна. Харин Ц.Туваан талаас С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа нар дүрэм, журам ярьж, О.Цогтгэрэл огт ам нээгээгүй бол О.Амартүвшин дэмжинэ гэжээ.

Үүн дээр хоёр сонгуулийг нэгтгэн явуулбал санал хураалтаа цахимаар явуулах хувилбар яригдаж буй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ БӨЛДАГДӨХ нь
Эрдэнэ БӨЛДАГДӨХ нь
2021-03-24 16:43

нэгдэж болно. Гэхдээ цахимаар биш. сан�##�ын хуудас бөглөдөг уламжл�##�т аргаар явуулб�##� зөвшөөрөх шаардлагатай. Учир нь С. Эрдэнийн цахим бүртгэл гэх нэрс бол хуурамч Тэнд бараг 35 нам, нам бусчууд хүртэл байгаа. Бас тарийн жинхэнэ с�##�бан хаагчид, шүүгчид, прокурорууд хүртэл байгаа. Эд нар хуулиараа сан�##� өгөх эрхгүй

Холбоотой мэдээ

Back to top button