ДЭЛХИЙ

Фэйсбүүк гурван сарын дотор 1.3 тэрбум хуурамч аккаунт устгажээ

Фэйсбүүк компани 10-аас 12-р сарын хооронд 1.3 тэрбум хуурамч аккаунт устгасан талаар даваа гарагт мэдээлжээ. Мөн тус сошиал платформ дээр худал мэдээлэлтэй тэмцэхээр 35 мянган хүн ажиллаж байгаа аж.

Тус компани эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд “КОВИД-19” болон вакцины талаарх худал мэдээлэл гэж үзсэн 12 сая гаруй контентыг устгасан тухайгаа блогдоо мэдээлсэн байна.

Цар тахлын үед Твиттер, Фэйсбүүк гэх мэт сошиал платформууд дээр коронавирусийн вакцины тухай худал мэдээлэл, цуу яриа их гарсан. Твиттер компанийн хэвлэлийн төлөөлөгч “The Strait Times” сайтад мэдээлэл өгөхдөө өнгөрсөн жилээс хойш нийтдээ 22,400  жиргээ устгасан хэмээжээ.

Эх сурвалж: Reuters, Strait Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button