Нийгмийн

Иргэнийг хууль бусаар баривчилсан мөрдөгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор “Хүнийг хууль бусаар баривчлах” гэмт хэргийг үйлдсэн мөрдөгч нарт холбогдох хэргийг шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, Цагдаагийн байгууллагын ажилтнууд 2019 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед Баянгол дүүрэгт  оршин суух, хэрэгт холбогдон шалгагдаагүй иргэн Т-ын гэрт очиж, түүний гарт нь гав зүүн эрх чөлөөнд нь халдан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны байранд дагуулж очсон байна. Улмаар иргэн Т-г нөхөр Б-ийн хаана байгаа газрыг зааж өгөхийг шаардаж шөнийн 00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дагуулж яван, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан байна.

Энэ талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгахад Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч Э.Д, Х.Д нар дээрх хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогджээ.

Прокуророос эрүүгийн мөрдөгч Э.Д, Х.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр буюу “Хүнийг хууль бусаар баривчлах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, улмаар 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх  2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд Э.Д, Х.Д нарыг бүлэглэж хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан, энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдвэл гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цагдаа
цагдаа
2021-03-26 16:52

прокурор нэртэй новшнууд одоо бүүр хулгайч нартай нийлээд ял өгөөд сууж байдаг

zochin
zochin
2021-03-26 17:55

Хэрэг илрүүлэх гэж яваад хэрэгт орчихож байгаамуу

Иргэн
Иргэн
2021-03-26 23:43

Одоо юу гэсэн ч үгийн. Уг нь ажилаа л хийж явсан л бна. Бүлэглэн гэмт хэрэг хийжээ ч гэх шиг.

Zochin
Zochin
2021-03-27 03:04

bc iim huuli bdg umuu medj avlaa

Зочин
Зочин
2021-03-27 03:20

Bolj muu lalruudiig.

Сонин
Сонин
2021-03-27 04:03

Хуулиараа явахгүй хулхи явахаар тэгдэг

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2021-03-27 07:14

Цагдаа нэртэй хүн сүгнүүд олон болсон. Зөв шийдвэр бна, бу�####�д нь сургамж болог!!!

Зочин
Зочин
2021-03-27 09:44

Энэ арайл дэндүү байна аа цагдааг хэн дуртай нэг нь гүтгэдэг болждээ.Нөхөр хулгайн хэрэг үйлдээд хүний амьдарлыг там болгосон олон үйлдэлтэй хулгайч гэж сонсож байсан.

Зочин
Зочин
2021-03-27 10:53

Энэ сөрөг сэтгэгдэл бичээд байгаа хүмүүсийн гэрийг хохирогч болсон гэх эмэгтэйн нөхөр Б очиж хамаг юмыг нь хулгайлаасай. Ажлаа хийж яваад хэрэгт орно гэдэг дэндүү харамс�##�тай. Ийм байд�##�тай прокурор шүүх ажиллав�##� хулгай бүүр гаарах болно доо. Ганц хулгайч бариад очихоор нь шүүх прокурор нь хорихгүй байгаагаас болж маш олон айл насаараа цуглуулсан хөрөнгөө хэдхэн минутын дотор хулгайд �##�ддаг. Тэр нөхрийг нь олж авахаар ажиллаж байсан �##�ба хаагч нар нь шүүхээр орж ял авдаг ийм тогтолцоотой улсын хулгай яаж багасах вэ дээ. Энэ бүгдээс дүгнэлт хийвэл сайн хулгайч болоод цагдаагаас зугтаад баригдв�##� гомдол гаргаад байж байв�##� болох юм байна гэж бодлоо.

Зочин
Зочин
2021-03-27 11:26

Хамсаатан эсвэл урьд ууж идэж явсан найз.нь, нотой улсууд ,... болцон явж байдаг гэсэн

Аа
Аа
2021-03-27 11:27

Хамсаатан эсвэл урьд ууж идэж явсан найз.нь, нотой улсууд ,... болцон явж байдаг гэсэн

Зочин
Зочин
2021-03-27 13:07

Tsagdaa nar ugasa het dawruu deerelhvv huuliar svrdvvldeg hvmvvs shd. Svrdvvleh bol envvhend dee. Ingeed olon tsagdaad hariutslaga tootsoosoi dawarsan yumnuudad

Bbbbbbbbbbbb
Bbbbbbbbbbbb
2021-03-27 13:31

Hunii umnuus uur huniig barivchilj gavlaj avch yvdag tiim balai balai gehed arai ch iim tsagdaagiin ajilchid bnaa?tsagdaa bolchihoor l hend ch zahiragdahgui heniig ch yaj ch bolno gej boddog tengert garchihsan yum shig hun bolgoniig zandarch zagnasan huulia meddeggui sansariin nisgegch nar bnaa bna!uursduu asuudald orohooroo g###g boldog archaagui bj ih tom tom hucnaa?

Зочин
Зочин
2021-03-27 23:08

Ажлаа хийж яваад хэрэгт орно гэдэг юу байх бэ хулгайч нартай нийлсэн хулгайчууд л шорондоо орноо удахгүй

Zochin
Zochin
2021-03-28 07:10

Xulgaich nartaa zoriulsan xulitai gzr yumda xoxirogchin erx xaitsin be ine olon yum yrij bg xvmvs xulgaich nar baiga negen orson nogon garak ired xulgaichin esreg daxiad temtsene mongol zorigt erchvvdin zorigig moxooj chdxgvi!!

Иргэн
Иргэн
2021-03-28 09:46

Ажлаа хийж яваад л шоронд хэрэгтэн болчиж байгаам уу. Хогийн хулгайч, прокурор, шүүгч нар угаасаа нэг түрийвчтэй юм бна дээ ш дээ. Муу лифтэнд оцогногч нар. Наад цагдаа нар чинь хулгайчийг барих гэж сэжигтэй хамаар�##� бүхий этгээдийг аюулгүй байдлыг хангаж авчирсан бна

Холбоотой мэдээ

Back to top button