Ц.Гансүлд: “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлыг шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд "Төгрөг нуурын орд"-то холбоотой асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гэмт хэргийн мэдээллийг ирүүлсэн.
Улсын прокурорын ерөнхий газарт 2025 дөрөвдүгээр сарын 17-нд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагааны хэлтсээс уг хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээхээр ирүүлсэн. Уг тогтоолын дагуу Нийслэлийн прокурорын газраас хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн тусгай 22.1 Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, Эрүүгийн хуулийн тусгай Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тус хэлтэс дээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хэд хэдэн мөрдөх байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл үүссэн тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулдаг. Улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Уг саналыг үндэслэж улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын тогтоолын дагуу Цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж, буруутай этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ёстой. “
Төгрөг нуур”-ын ордтой холбоотой хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хүнийг холбогдуулж яллагдагчаар татаагүй. Олон нийтийн мэдээллээр явж буй асуудлыг шалгаж байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцын талаар нууцлалтай байдаг. Тэгэхээр тухайн хэрэгт хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссаны дараа хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж, хүн хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, холбогдох мэдээллийг өгөх боломжтой" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Женко Баттулгыг тугдайлгаад хаяв�##� ч мөн их хэрэн бна даа !!!
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch