НИЙГЭМ

ХӨСҮТ-д хадгалж буй Pfizer вакцины хүйтэн хэлхээний горимд шалгалт хийжээ

Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25,740 хүн тун АНУ-ын Pfizer/BioNTech  вакциныг хүлээн авахад МХЕГ,  Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийн хяналт шалгалт хийж халдваргүйжүүлсэн байна.

Уг вакциныг ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас шалгалт хийжээ. Ингэхэд Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүйг мэдэгдлээ.

Монгол Улсад одоогийн байдлаар таван улсаас импортлогдсон, коронавируст халдвар /SARS-COV-2/-ын эсрэг дөрвөн  нэрийн, нийт 510.1 мянган хүн тун вакцин хүлээн авахад Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад шилжүүлжээ.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button