ДЭЛХИЙ

Хятад хэрэглэгчид “H&M”, “Nike” компанийн бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалжээ

“Nike”, “H&M” гэх мэт томоохон компаниуд Хятадын Шинжаан дахь уйгаруудыг хөвөнгийн талбар дээр албадан хөдөлмөр эрхлүүлдэг талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн тул Хятад хэрэглэгчдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Энэ долоо хоногт Барууны хэд хэдэн орнууд Шинжааны асуудлаас болж БНХАУ-д хориг тавьсан. Хориг тавьсан улсууд Хятадыг Шинжаан дахь үндэсний цөөнх хүмүүсийн эсрэг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзжээ. Тус хоригоор Хятадын баруун хойд бүсийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг царцааж, аяллын хориг тавьсан байна.

“Nike”, “H&M” компаниуд санаа зовниж буй гэх мэдэгдлээ өнгөрсөн жил гаргасан бөгөөд Барууны орнуудын сая тавьсан хоригийн улмаас дахин олны анхааралд орсон аж.

Үүний улмаас Хятад хэрэглэгчид болон олны танил эрхмүүд тэдгээр брэндүүдээс холбоогоо тасалж интернет худалдан авалтын платформууд “H&M”-ийн бүтээгдэхүүнийг худалдаалахаа больжээ.  

Лхагва гарагийн (2020.03.24) өглөө Хятадын коммунист намын бүлгэм болох Коммунист залуучуудын холбоо “Weibo” дээр “Шинжааны хөвөнг ашиглахаа болих талаар цуу яриа гаргасан хэрнээ Хятадаас ашиг олохыг хүсэж байна уу, битгий мөрөөд” хэмээн нийтлэл оруулсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button