СПОРТ

ФОТО: Монголын хөлбөмбөгчид Тажикистаны шигшээ багт хожигдлоо

“Катар-2022” ДАШТ болон 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны зургаа дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг Тажикистан улсын эсрэг хийлээ.

Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд манай улсын баг 1:0-ээр хожигдсон.

Хариу тоглолтод Тажикистаны шигшээ багаас 21 дугаартай Джалилов тоглолтын тооны харьцааг нээж, хоёрдугаар хагаст Джалилов Алишер, Самев Шахром нар гоол оруулан, 3:0-ээр хожлоо. Ингэснээр Монгол улсын шигшээ баг хэсгийн тав дахь ялагдлаа амслаа.

Манай хөлбөмбөгчид таван хоногийн дараа Япон улсын шигшээ багтай тоглоно.

Гэрэл зургийн эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button