Нийгмийн

Архангай аймгийн ХААН банкны 7 ажилтан, ойрын хавьтлын 5 иргэнээс халдвар илэрлээ

Архангай аймгийн Тариат, Хангай суманд очсон хоёр иргэн, мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гурван ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр тус аймагт халдварын хоёр голомттой болоод байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын нийт тоо зургаа байгаа юм. Тэгвэл өнөөдөр 12 иргэнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 18 боллоо.

Тодруулбал, Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын гэр бүл, найз нөхдийн ойрын хавьтал 68, дам хавьтлын 61 иргэнийг тандалт судалгаагаар хавьталд тогтоон нийт 129 хүнээс PCR шинжилгээ авахад 12 иргэн халдвар авсан болох нь батлагджээ.

Энэ талаар Архангай аймгийн Онцгой комисс албан ёсны цахим хуудаснаа “Нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдварын тоо өмнөх өдрийнхөөс 12-оор нэмэгдэж, Архангай аймагт нийт 18 тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр батлагдсан 12 тохиолдлын иргэд дунд аймгийн Хаан банкны долоон ажилтан байгаа бөгөөд тэд Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын гэр бүл, найз нөхдийн хамаарал бүхий иргэд юм. Тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Иймд иргэд тайван байж, АОК-оос гаргасан шийдвэр, заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг уриалж байна” гэжээ.

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын ойрын хавьтал 221, дам хавьтлын 95 хүнийг тусгаарлаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-26 17:01

Самарсайхан ч улсаар нь бузарлаж байж л арга хэмжээ авах этгээд байнаа.

Архаэгай
Архаэгай
2021-03-26 18:07

Шаравжамц минь даанч яав даа, өвчин тараагаад !

Зочин
Зочин
2021-03-26 18:18

Аль эрт тарчихсан бсым бндөө

Холбоотой мэдээ

Back to top button