НИЙГЭМ

Архангай аймагт коронавирусийн 14 халдвар шинээр илэрлээ

Монгол Улсад коронавирусийн халдварын 7014 тохиолдол бүртгэгдэн, Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлаад байгаа билээ. Цөөнгүй аймагт халдвар илэрч, хаана хаанаа нөхцөл байдал хүндрээд буй.

Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд Архангай 14 тохиолдол шинээр илэрч, PCR шинжилгээгээр баталгаажжээ. Ингэснээр тус аймагт илэрсэн халдварын тоо 37 боллоо.

Архангай аймгийн төвд 11 байршилд халдвар бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа юм байна.

Нийт батлагдсан тохиолдлууд нь нэг эх үүсвэрээс голомтолсон бөгөөд тархвар судлалын холбогдол нь тодорхой байна. Хавьтлын хувьд урьдчилсан байдлаар ойрын хавьтлын иргэдийг илрүүлж, дам хавьтлаар тогтоогдсон иргэдийг дэс дараатайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

хэмээн Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. 

Түүнчлэн Хөвсгөл аймагт  коронавируст халдваруудын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хоёр дахь удаагийн шинжилгээгээр зургаан эерэг тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр тус аймгийн хэмжээнд Цэцэрлэг суманд 19, Мөрөн суманд 10, нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 29 болсон байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button