Нийгмийн

Дөрвөн настай хүүг өндрөөс унах гэж байхад нь аварчээ

Онцгой байдлын алба хаагчид орон сууцны гурван давхраас унах гэж байсан дөрвөн настай хүүг аварчээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 135 дугаар байрны гуравдугаар давхарт цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11:57 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн таван алба хаагч 11:55 цагт очиход дөрвөн настай эрэгтэй Э нь цонхны тавцан дээр хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Бага насны хүүхдээ эцэг эх нь гэртээ цоожлоод явсан байжээ.

Эцэг эхийн хараа хяналтгүй, хүүхдийг гэрт цоожилж явснаас үүдэн бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй тул хүүхдийг асран хамгаалагчийн хамт үлдээж,  харгалзах хүнгүй гэрт нь цоожлохгүй байхыг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button