НИЙГЭМ

Д.Сумъяабазар: Иргэд дэглэмээ сайтар мөрдвөл хатуу хөл хорио тогтоохгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.03.29/ болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.


Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ бүхний ард хүний амьдрал, ажлын байр, орлого гээд нийгмийн олон асуудал үүсэж байдаг. Хотын даргын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг алдуулахгүйн төлөө, ажлын байрыг хадгалах, орлогыг тасалдуулахгүй байхын төлөө, нийгэм, эдийн засгийг тодорхой түвшинд хэвийн хадгалахын төлөө ажиллаж байна. Иймээс иргэн бүрийн оролцоо туйлын чухал. Шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Өөрийгөө, хайртай бүхнээ хамгаалах, төр засгийн бодлогыг дэмжих үүднээс энэ бүхнийг чанд мөрдөх хэрэгтэй.

Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдээ тавдугаар сарын 5-н гэхэд вакцины эхний тунд хамруулж дуусна. Зургадугаар сарын 10-нд багтаж хоёр дахь тунг хийж, зургадугаар сарын 20-ноос хойш Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдрал шар түвшинд шилжиж, халдвар авах хүний тоо эрс багасах үзүүлэлтийг ДЭМБ болон холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа. Иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хотын ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй.

Үүний төлөө хамтдаа хүчээ нэгтгээд тэмцье, зүтгэе, манлайлъя, нийгэм, эдийн засгаа аваръя, хамгаалъя гэсэн аян өрнүүлж байгаа. Өнгөрсөн бямба гарагт аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Бүгд энэ уриалгыг дэмжиж байна. Төрөлх хотоо, бизнесээ, ажлын байраа, хайртай бүхнээ хамгаалахын тулд хувь хүний хариуцлага, сахилга бат дээр суурилж явахаас өөр сонголтгүй. Улаанбаатар хотын иргэн хариуцлагатай, соёлтой байх ёстой. Хотынхоо иргэддээ итгэж байна. Иргэд уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллаж, ажил, амьдралаа зохицуулаасай гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-29 14:39

Tsar tahliin tuhai ingej medemhiirch uridchilan helj boldog yumuu, Sumiyabazar aa

ЗОЧИН
ЗОЧИН
2021-03-29 14:42

ХАМТДАА ЗҮТГЭЕВ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМЭЭ БАРИАД ӨГӨӨРЭЙ ГЭЖ ХИЧНЭЭН ГУЙГААД ХЭЛЭЭД БОЛЬЧДОГ ЦАР ТАХАЛ БОЛ 574 БОЛТЛОО ӨСӨХ ҮҮ. ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХАРААЧ. ӨНГИЙН ДЭГЛЭМД ХУУРТАЖ, ЗУРГАНД ХУУРТДАГ ТАХАЛ БОЛ АЛЬ ЭРТ ХУУРТАХ БАЙЛАА. ҮГҮЙ ЮМАА ДАРГА НАРАА УХААРААЧ.

Зочин
Зочин
2021-03-29 14:46

Содбаатарыг эргүүлж авчирья. Тэр сайн ажиллаж байсан байна.

Зочин
Зочин
2021-03-29 15:04

200 болохоор хөл хорио тогтооно гэснээ 500 хүрвэл хөл хорио тогтооно гэсэн. Одоо бараг 600 боллоо. 1000 хүрэхийг хүлээгээд байгаа юм уу Сумъяабазараа.

Зочин
Зочин
2021-03-29 16:07

Яая даа байз, та нарын ухаан мөчид цаг үеэ олоогүй, оновчгүй шийдвэрүүдээс болж өдийд ингэж өгсөж байгаа юм, түүнчлэн маскаа бид сайн зүүж х�##�двар хамга�##�лын дэглэмийг барьж байна, одоо яах болж байна, ёстой төрд боловсролгүй, муйхар ийм хүмүүс гарв�##� улс орон ард түмэн яаж хохирч болдог жишээг МАН яруу тодоор харуулж байна даа Бөх минь

Зочин
Зочин
2021-03-29 16:16

Chadaliinhaa hereer deglemee barij bna odoo Tegeed yah estoin be neg bol hori hudalaa olon ym yrihaa Boli buurunhii hog ve

шударга иргэн
шударга иргэн
2021-03-30 02:56

Вакцинжуул�##�т эхэллээ гээл хамаг юм нээгээл солиороод байсны гай. Гэсэн чинь 2 дахь тунг нь 56хоногийн дараа тэгээд бас 14 хонож байж дархлаа тогтох юман дээр ш�##� худлаа хүмүүсийг тайвшруулж хот хөдөөгүй �##�длаа энэ УОК НОКын үмбүүнүүд. Одоо оройтсон бороо байхөө хөл хориод ч нэмэргүй.

зохицож амьдрана
зохицож амьдрана
2021-03-30 02:58

МАН сонгуульд ялагдах нүхээ м�##�тлаа даа. Одоо хөл хорио тогтоовол улам л хүмүүс ядуурна өлсөнө уурлана. Нөгөө коронатай зохицож амьдрах яасан бн Сумбазараа?

itgel bol asar une tsenetei dee
itgel bol asar une tsenetei dee
2021-03-30 05:28

Oo hooson tolgoitoi bol mergejl8in humuuseer ug heluzlj suraachdee darga naraa.
Nasaaraa neg yizm unshsan mergejliin humuus arai oor ontsogoos harna shuu dee.
Boch uzdeg hun barildaj baigaa boch hoer mash eh yalgaatai . Ter betgii hel hajuud ni zasaj baigaa m#lgai barisan zasuulch hurtel ooriin uuregtei.
Chadfag chaddag ajilaa hiibel yasan youm be erkhemuudee
Ard tumnii itgel setgel ruu us tsatsahaa bolio

Холбоотой мэдээ

Back to top button