НИЙГЭМ

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд эмнэлгийн ажилтнаас халдвар илэрчээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнаас авсан PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Үүгээр тус аймаг дахь халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ.

Үүгээр тус аймгийн Онцгой комиссоос ажлын хэсэг гарч, Түшиг суманд ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн сумын иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулж, зарим сумдад орох, гарах хөдөлгөөн хязгаарлахаар болжээ.

Онцлоход, Сэлэнгэ аймгийг Засаг даргын гаргасан захирамжаар эмнэлгийн байгуулагын ажилчдыг 14 хоног тутамд нэг удаа төлөвлөгөөт шинжилгээнд хамруулж буй. Энэ хүрээнд дээрх нэг тохиолдлыг илрүүлсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button