НИЙГЭМ

О.Амартүвшин: Н.Түвшинбаяртай уулзаагүй удаж байна, зодоон болсныг маргааш нь мэдсэн

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсний улмаас Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн тухай бид өмнө мэдээлсэн. Өдгөө Э.Энхбат ГССҮТ-д, Н.Түвшинбаяр “Интермэд” эмнэлгийн хяналтад буй.Уг хэргийг ХУД-ийн 120 мянгатад байдаг “Их хуралдай” төвд болсон гэх бөгөөд эл төвд Булган аймгийн харъяат “MGT Mining LLC” компанийн захирал С.Гал-Эрдэнийн оффис байдаг тухай хэвлэлд мэдээлжээ.

Түүнчлэн зодоон болсон газарт Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАТҮ-ын дарга О.Амартүвшин нар байсныг дурдсан. Иймд бид тухайн асуудалтай холбоотойгоор МҮХАТҮ-ын дарга О.Амартүвшинтэй холбогдож тодруулга авлаа.

-Б.АРИУН-ЭРДЭНЭ БИД ХОЁР БАЙГААГҮЙ-

-Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын зодоон болох үед Булган аймгийн Засаг Дарга Б.Ариун-Эрдэнэ та хоёрыг хамт байсан гэх мэдээлэл цацагдаад байна?

-Хоёр дүү хоорондоо үл ойлголцсоноос болж харамсалтай зүйл болсон. Гэхдээ бид хажууд нь байгаагүй. Албаар үүнийг шууд хувь хүний нэр хүнд рүү чиглүүлж байна. Ялангуяа Э.Энхбатын бие хүнд байхад ийм зүйл хийх нь Монгол хүнд байж болшгүй муухай зүйл. Б.Ариун-Эрдэнэ бид хоёр байгаагүй.

-“MGT Mining LLC” компанийн захирал С.Гал-Эрдэнийн оффист тухайн хэрэг болсон гэх мэдээлэл байгаа?

-Би хаана, юу болсон тухай мэдээлэл байхгүй. Маргааш өглөө нь хэвлэлээр хараад л санаа зовоод Б.Ариун-Эрдэнэ даргыг дуудаад ГССҮТ төв рүү очиж, эмч эмнэлгийн хүмүүстэй нь уулзсан. Үнэхээр асуудал бол амаргүй л байгаа юм билээ. Юунаас болсон яасан эсэх тухай мэдэхгүй.

-ӨГЛӨӨ НАМЫН ХУРАЛД ОРОЛЦОХООР ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ЯВАХДАА ЦАХИМД ТҮГСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХАРААД ШУУД ЭМНЭЛЭГ ЯВСАН-

-Таныг тухайн зодоонд хамт байсан шалтгаанаар АН-ын ээлжит бус бага хуралд оролцож чадаагүй гэгдэж байгаа шүү дээ?

-Харин тийм. Өглөө 08:00 цагийн намын хуралд оролцохоор 07.30 гээд гэрээсээ гараад явж байхдаа цахимд түгсэн мэдээллийг харсан. Харсан даруйдаа “Баяр ёслолын арга хэмжээнд оролцож чадахгүй” нь гэдгээ хэлээд шууд эмнэлэг явсан.

Би эмнэлэг дээр 11.00 хүртэл байсан. Э.Энхбатын ар гэр, аав ээж нь хөдөөнөөс ирчихсэн байсан. Бид олон жил найз нөхөд гэж явсан учир энэ асуудалд санаа тавихгүй байж болохгүй. Ийм зүйл болсонд харамсаж байна. Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар хоёулаа л миний дүү нар. Тиймээс аль алинд нь санаа зовж байна.

-ХОЁР ХҮНИЙ МАРГААНЫГ НАМ, ЕРӨНХИЙЛӨГЧ РҮҮ ХОЛБОХ ШААРДЛАГАГҮЙ

-Зодоон болох шалтгаан улс төртэй холбоотой байх боломжтой юу?

-Үгүй. Тийм зүйл байхгүй. Бид ийм зүйлээ болих хэрэгтэй байгаа юм. Хоёр хүний маргаан юунаас ч болсон байж болно шүү дээ. Нам, ерөнхийлөгч рүү холбох шаардлагагүй. Хүн гэмтээд бэртсэн бол цагдаа хууль нь шийднэ. Гэтэл бид өмнөөс нь хүний яллах, ямар нэгэн байдлаар асуудалд өмнөөс шийдвэр гаргах нь байж болшгүй асуудал. Миний хувьд олон жил Булганы бөхийг үзэж явсны хувьд хоёуланд нь харамсаж байна.

Хоёулангийнх нь бие эдгээд, хурдан сэргээсэй гэж хүсэж байгаа. Н.Түвшинбаяр яасан эсэх нь чухал биш. Ямарваа хэргийн процессийг урьдчилж харлуулах, улс төртэй холбох, гүтгэн доромжлохоо болих хэрэгтэй. Ар гэрийнхнийг нь бодсон ч муухай шүү дээ. Тэдэнд хүнд байгаа. Үгүй яах вэ бидний нэр яаж ч гарч болно, гол нь цаана байгаа хүмүүсийн сэтгэл зүй хүнд байгаа.

Тэнд байгаагүй учир би хэвлэлд ямар ч тайлбар өгөөгүй. Хоёрт ингэж бусад шалтгаантай уях нь зохисгүй юм гэдгийг хэлэхийг хүсэж байна.

-Н.ТҮВШИНБАЯРТАЙ УУЛЗААГҮЙ НЭЛЭЭН ХЭД ХОНОЖ БАЙГАА-

-Та Н.Түвшинбаяр аваргатай уулзсан уу?

-Үгүй. Бид хоёр уулзаагүй удаж байгаа. Ийм үед би шүүгч биш, яаж байна гэж асуудлыг тодруулах гэж оролдсонгүй. Э.Энхбат одоо гүн унтуулгатай байгаа. Маргаашаас эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ эхлэх байх. Эхний ээлжинд хүнд байгаа хүний эрүүл мэнд чухал. Аюулгүй болгох нь чухал. Би одоо асуудлыг чиглүүлдэг хүн биш. Ер нь аль аль нь бага эрсэдсэн байгаасай гэж бодож байна.

Би Н.Түвшинбаяртай уулзаагүй нэлээн хэд хонож байгаа. Бидний хувьд хамт байгаагүй, байгаагүй гэхээрээ би энд хамаагүй шүү гээд байгаа биш. Яг л та нартай адилхан мэдээлэлтэй, хоёр дүүдээ санаа зовж байна. Ер нь хүний амьдралд олон зүйл тохиолдоно. Энэ бүрт хүлээцтэй хандаж, асуудлыг аль аль талаас зөв харахгүй шууд л хэн нэгэнтэй холбож наах нь хүнийг гүтгэж байгаа хэрэг шүү дээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

  1. Уха####аг хариулт байна. Зарим хөлний болов уу гэмээр гарууд дэндүү муухай бичсэн байна лээ.

  2. Сайхан худ####ч новш юмаа энэ нээрээ.. хүн гүтгэнэ, гүжэрдэнэ, Аймхай адгийн гар. Чамд ёс зүйтэй эр хүн шиг ажилаа өгчих эр зориг ухаан ####ь ####ь н бхгүй л дээ.. хөөрхий Булганчууд ёстой хохь н!! Тэр ариунэрдэнэ н үнэндээ л мэдлэг дутаад бнлээ шүү

  3. монгол хүнд байж болшгүй зүйл гэнэ үү? наад 2 монгол чинь нэгнийгээ ####ах шахсан нь тэгээд ямар хүний үйлдэл вэ?

  4. Ямар түвшинбаяр билээ л гэчихгээд байна шүү. Нам ярьсан хар л####рууд яг үхдэл шиг харагдаад байх юм.

  5. нэлээн хорчин гар даа энэ.Танай булганы шинэ дарга нар байнга хотод.ниилж архиддаг энэнии чинь гор хор та нарын хиисэн гайны үйл.лай ингэж гарж бн

  6. Harahad 2 hunii zodoon.2 laa buruutai.Tuunii tsaana tur zasgiin buruu.Odoo mongolchuud arhind jivj bn.Arhinii ymarch horio hynalt bhgui.8 nereer Arhi zarddaggui neg muhlag.tuts ch bhgui bolson.Busad hugjiltei ornuud yah arhinaas salsan.orchinoo yaj burduulseniig medsen.sudalsan baimaar uom.Daanch duugarahgui.zuvhen tatvar.namuudad avdag sanhuujiltee bodoj bn.Daanch haramsaltai bn.Tur zasgiin bodlogoo heregjuuleech.Chadahgui bol zaigaa tavi.

  7. Булганыхан будилаантай будилаан дээрээ зодоонтой гэж Түвшинбаяраар татаад булган аймгийн жирийн иргэд үнэхээр хохирч байна бүхийл шатны удирдлгад нь дандаа жүдогын усан толгойтнууд бөхчүүд женко гэгчийн гар хөлүүд Ариун-эрдэнэ гэж нэг тагжийсан самбоч Булганд бас юуны дарга юм урд нь бас л Түвшинбаяртаа зодуулж байсан биз дээ худлаа гэхэд дэндүү худлаа гар чинь женко байхгүй юу

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button