ДЭЛХИЙ

Ким Кардашян Уэст тэрбумтнуудын жагсаалтад оржээ

Реалити шоуны од Ким Кардашян Уэст тэрбумтнуудын жагсаалтад албан ёсоор орсон хэмээн “Forbes” сэтгүүлд мэдээлжээ. Ингэснээр тэрбээр “Forbes” сэтгүүлийн “Дэлхийн тэрбумтнуудын жагсаалт” дахь 2755 эрхмүүдийн нэг боллоо. Тус жагсаалтын нэгт “Amazon” компанийг үүсгэн байгуулсан Жефф Безос 177 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэргүүлжээ.

Ким Кардашяны дүү Кайли Женнер тус сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад байсан. Гэвч өнгөрсөн жилийн тавдугаар сард “Forbes” сэтгүүл түүний гоо сайхны бүтээгдэхүүний бизнесийн зах зээлийн үнэлгээг гэр бүлийнхэн нь хуурамчаар нэмэгдүүлсэн хэмээн Кайли Женнерийг жагсаалтаас хасжээ.

“Forbes” сэтгүүлийн сайтад мэдээлснээр Ким Кардашяны хөрөнгө “Skims” хувцасны компани болон “KKW Beauty”-ийн ачаар өнгөрсөн аравдугаар сард нэг тэрбум ам.долларт хүрсэн аж. Хатагтай Кардашян Уэст “KKW Beauty”-ийн 20 хувийг “Coty” компанид худалдсанаар түүний хөрөнгө 200 сая ам.доллароор өссөн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button