ДЭЛХИЙ

Ким Кардашян хуулийн сургуулийн шалгалтдаа унажээ

Реалити шоуны од Ким Кардашян “Baby Bar” гэгддэг хуулийн сургуулийн анхны жилийн шалгалтад унасан байна. Тус шалгалт нь дөрвөн эсээ бичихээс бүрддэг бөгөөд долоон цагийн турш үргэлжилдэг аж. Шалгалтад 70 хувь болон түүнээс дээш оноо авсан оролцогч нар тэнцдэг байна.

“Keeping Up With The Kardashians” нэвтрүүлгийн хамгийн сүүлд цацагдсан анги дээр Ким хоёр эгч Клой болон Куртнид шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлжээ. Ким нэмж хэлэхдээ “Миний сурч буй хуулийн хөтөлбөр нь энгийн гурван жилийнх бус дөрвөн жил хичээлээ үздэг. Эхний жилээ төгссөний дараа Baby Bar шалгалтыг өгөх ёстой байдаг юм. Миний сонссоноор энэ шалгалт илүү хэцүү байдаг гэсэн” хэмээжээ.

Кимийн зөвлөх Жессика Жэксон түүнд хэлэхдээ “Чи 560 оноо авсан бол тэнцэх байсан. Харин чи 474 оноо авсан. Тэнцэхэд их ойрхон байсан байна шүү дээ.” гэсэн аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button