Ховд аймагт коронавирусийн тохиолдол 91 боллоо

Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вирусологийн салбар лаборатори 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны 08:00 цагаас дөрөвдүгээр сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Ингэхэд халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж 91 болсон байна. Тодруулбал, Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нэгдүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Шинээр ямар нэгэн голомт гараагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 91 хүн эмчлүүлж байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүнд, дөрвөн өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.04.07-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 310 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 915 иргэн бүртгэгдээд байна.