Нийгмийн

Монголоос ганцаараа барилдаж буй Саид Моллаи хагас шигшээд шалгарлаа

Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Киргизстан улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээнд Монголоос дэлхийн аварга Саид Моллаи ганцаараа барилдаж байгаа билээ. Бусад монгол жүдоч коронавирусийн халдварын улмаас тус тэмцээнийг өнжсөн юм.

Монгол Улсыг төлөөлөн Азийн дэвжээнд ганцаараа хүч сорьж буй Саид Моллаи хагас шигшээд шалгарлаа.

Тэрбээр хагас шигшээд эзэн орны бөх Владимир Золоевтой барилдана.

Түүнийг дийлвэл алтан медалийн төлөө БНХАУ, Узбекистаны тамирчдын ялсантай өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button