СПОРТ
Саид Моллаи Азийн дэвжээнд хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос ганцаараа оролцож буй дэлхийн аварга Саид Моллаи хагас шигшээд эзэн орны бөх Владимир Золоевт ялагдлаа.
Одоо тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Дидар Камзатай барилдана.Саид Моллаи өнгөрсөн жил Унгарын Их дуулгаас хүрэл, энэ жил Тель-Авивын дэвжээнээс мөнгөн медаль хүртсэн юм.