ДЭЛХИЙ

Итали, Их Британи “AstraZeneca”-ийн вакцин тарихад насны хязгаар тогтоохыг санал болгожээ

Итали улс лхагва гарагт (2021.04.07) “AstraZeneca”-ийн үйлдвэрлэсэн “КОВИД-19”-ийн эсрэг вакциныг 60-аас дээш насны хүмүүст тарихыг зөвлөсөн бол Их Британид 30-аас доош насны хүмүүст өөр вакцин хийхийг санал болгожээ. “AstraZeneca”-ийн вакцин ховор төрлийн цус бүлэгнэх үзэгдэлтэй холбоотой тул болгоомжилж ийм шийдвэр гаргасан байна.

Дөрөвдүгээр сарын эхээр Европын эмийн агентлаг ховор төрлийн тархины цус бүлэгнэлтийн 169 тохиолдол бүртгэж авсан аж.. Тус агентлаг эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон “AstraZeneca”-г тариулсан хүмүүсийг вакцин хийлгэснээс хоёр долоо хоногийн дотор цус бүлэгнэх болон цусны ялтас эс буурч болзошгүйг анхаарахыг зөвлөжээ.

Итали улсын эрүүл мэндийн алба “AstraZeneca”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн 60-аас доош насны хүмүүст хоёр дахь тунгаа хийлгэж болно хэмээсэн байна.

Өмнө нь арав гаруй улс тус вакцинаар дархлаажуулахаа зогсоосон байсан ч ихэнх нь “AstraZeneca”-ийн вакциныг үргэлжлүүлэн ашигласан билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button