НИЙГЭМ

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, вакцинаас бусад асуудлаар хүссэн улс төрөө хий, намайг шүүмжил

Засгийн газар өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна. Энэ сарын 10-15-нд хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн.

Цар тахлын үед МАН шагнал гардуулж, олон иргэнийг цуглуулж байгаа гэх шүүмжлэл гараад буй талаар нэгэн сэтгүүлч Ерөнхий сайдаас тодрууллаа.

Үүнд Л.Оюун-Эрдэнэ сайд “Би ганцхан зүйлийг улс төрчдөөс, улс төрийн намуудаас, иргэдээсээ хүсье. Төрд нууц гэж бий. Засгийн газраас бусад эх сурвалжийн мэдээлэлд иргэд маань битгий автаарай. Удахгүй Засгийн газар мэдээллийн цагаа илүү боловсронгуй болгоно.

Цар тахалтай, иргэд туйлдсан ийм үед элдэв мэдээлэл битгий тараагаач. Цар тахал, вакцинаас бусад зүйл дээр Засгийн газрыг битгий шүүмжил. Шаардлагатай бол намайг шүүмжил, хүссэн улс төрөө хий.

Бүрэн мэдээлэлгүйгээр иргэдийг буруу зүйлд уруу татахгүй байхыг Ерөнхий сайдын хувьд хүсье” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2021 16:53

танайтанхай хүрэлсүх намын байранд бүх төрийн �##�бан хаагчид иргэдийг цуглуулж намын 100 жилийн ойн тэмдэг тарааж сан�##� өгөгхийг ури�##�ж гуйж байна гэсэн бодит мэдээлэл байгаа тул асуусан байна

Зочин
Зочин
4 сар 8, 2021 17:30

Манай зарим хүмүүс хэцүү дээ, хэцүү. Орк болчихсон улсад юу ч хийгээд, юу ч хэлээд нэмэргүй. Үргэлж л доошоо татна. Нэг нар үзэх заяагуй. Зөвхөн ам нь хөдөлж шүүмжлэхээс өөр ямар ч увидас байхгуй.

Zochin
Zochin
4 сар 8, 2021 17:59

. за битгий хуцаад бай утсан хүүклдэй

Зочин
Зочин
4 сар 8, 2021 23:39

Гарчиг агуулга хоёр нь зөрчихжээ

Холбоотой мэдээ

Back to top button