НИЙГЭМ

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, вакцинаас бусад асуудлаар хүссэн улс төрөө хий, намайг шүүмжил

Засгийн газар өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна. Энэ сарын 10-15-нд хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн.

Цар тахлын үед МАН шагнал гардуулж, олон иргэнийг цуглуулж байгаа гэх шүүмжлэл гараад буй талаар нэгэн сэтгүүлч Ерөнхий сайдаас тодрууллаа.

Үүнд Л.Оюун-Эрдэнэ сайд “Би ганцхан зүйлийг улс төрчдөөс, улс төрийн намуудаас, иргэдээсээ хүсье. Төрд нууц гэж бий. Засгийн газраас бусад эх сурвалжийн мэдээлэлд иргэд маань битгий автаарай. Удахгүй Засгийн газар мэдээллийн цагаа илүү боловсронгуй болгоно.

Цар тахалтай, иргэд туйлдсан ийм үед элдэв мэдээлэл битгий тараагаач. Цар тахал, вакцинаас бусад зүйл дээр Засгийн газрыг битгий шүүмжил. Шаардлагатай бол намайг шүүмжил, хүссэн улс төрөө хий.

Бүрэн мэдээлэлгүйгээр иргэдийг буруу зүйлд уруу татахгүй байхыг Ерөнхий сайдын хувьд хүсье” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. танайтанхай хүрэлсүх намын байранд бүх төрийн ####бан хаагчид иргэдийг цуглуулж намын 100 жилийн ойн тэмдэг тарааж сан#### өгөгхийг ури####ж гуйж байна гэсэн бодит мэдээлэл байгаа тул асуусан байна

  2. Манай зарим хүмүүс хэцүү дээ, хэцүү. Орк болчихсон улсад юу ч хийгээд, юу ч хэлээд нэмэргүй. Үргэлж л доошоо татна. Нэг нар үзэх заяагуй. Зөвхөн ам нь хөдөлж шүүмжлэхээс өөр ямар ч увидас байхгуй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button