НИЙГЭМ

Хөл бөмбөгийн шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Масэ Шүичиг томиллоо

МХБХ-ны Зөвлөлийн хурлын шийдвэрээр Монголын Үндэсний Шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Масэ Шүичиг томиллоо.

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо болон Японы Хөл Бөмбөгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд манай шигшээг дасгалжуулахаар болсон тэрбээр 2023 он хүртэл ажиллах юм.

Тоглогчийн карьераа довтлогчийн байрлалд өнгөрүүлсэн Масэ 2006 онд Жеф Юнайтед багийн дасгалжуулагч Ивица Ошимийн туслах, орчуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Fagiano Okayama, Токио Верди багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2015-2016, 2017-2018 онд Эхимэ, 2018-2019 онд Blaublitz Акита багуудыг удирдаж байв. Англи, Испани, Хорват, Португал хэлтэй. 1996 онд Америкийн United Soccer League-т очсоноосоо хойш Мексик, Гватемал, Сальвадор, Хорват, Сингапурын лигт тоглож байгаад 2002 онд Японд эргэн ирээд зодог тайлсан нэгэн юм.

Эх сурвалж: МХБХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button