ДЭЛХИЙ

Карибын тэнгисийн аралд галт уул идэвхжин оршин суугчдыг нүүлгэж шилжүүлжээ

Карибын тэнгист байрладаг Гэгээн Винсентийн арал дээрх Ла Суфриер галт уулын идэвхжил нэмэгдсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлт судлаачид Ла Суфриер галт уул тун удахгүй дэлбэрэх шинжтэй байна хэмээн мэдэгдэж тус арал дээр улаан түгшүүрийн байдал зарлажээ.

Галт уулын идэвхжил хэд хэдэн өдрийн турш нэмэгдсэн тул Ерөнхий сайд Ральф Гонсалвес пүрэв гарагт (2021.04.08) оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаалт гаргасан байна. Өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш Ла Суфриер галт уул идэвхжилтэй байсан аж. Харин даваа гарагт (2021.04.05) судлаачид галт уулын оргилоос доош 6 километрийн гүнд газар хөдлөлтүүд бүртгэж авчээ. Тэдгээр газар хөдлөлтийн улмаас Ла Суфриерийн идэвхжил нэмэгдсэн аж.

Ла Суфриер уул хамгийн сүүлд 1979 оны дөрөвдүгээр дэлбэрчээ. Харин 1902 онд тус уул хүчтэй дэлбэрсний улмаас 1600 гаруй хүн нас барсан байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button