
Индонезийн Ява арал дээр Семеру галт уул дэлбэрсний улмаас 34 хүн нас барсан тухай мэдээлэл байна. Индонезийн гамшгаас хамгаалах агентлагийн төлөөлөгч Абдула Мухаригийн мэдээлснээр, одоогоор 17 хүн ор сураггүй алга болоод байгаа ба 3,700 орчим хүнийг аюулын бүсээс нүүлгэн шилжүүлсэн аж.
Галт уулын дэлбэрэлтийн улмаас агаар бохирдсон тул Семеру галт уул руу таван км-ээс цааш ойртохгүй байхыг эрх баригчид анхааруулжээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.