НИЙГЭМ

Гуравдугаар сард 25.105 иргэн ажил хайжээ

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ажил хайгч иргэдэд цахим хэлбэрээр хүргэх ажлын явц, үр дүнтэй танилцлаа. Энэ сарын 1-ний өдрөөс шинээр хэрэгжиж эхэлсэн хөдөлмөр эрхлэлтийн цахим үйлчилгээг www.ejob.gov.mn вэбсайтаар дамжуулан ажил хайгч иргэн, ажилтан хайж байгаа ажил олгогчид үзүүлэхээр болсон.

 Гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 25,105 иргэн ажил хайж, төрийн болон хувийн хөдөлмөрийн биржид 6,413 ажлын байр нээлттэй бүртгэгдсэн байна.Коронавируст халдварын цар тахлын үед ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг биечлэн үзүүлж, ажилд зуучлахад хүндрэлтэй болж байгаа энэ үед төрийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон хөдөлмөрийн хувийн биржүүд www.ejob.gov.mn цахим системээр дамжуулан иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хурдан шуурхай, цаг алдахгүй хүргэж, хөдөлмөр зуучлалын ажлыг зохион байгуулах юм.Цахим системд ажил хайгч иргэн хандсанаар дараах боломжуудыг ашиглана. Үүнд:

  • Өөрийн хөдөлмөр эрхлэх боломжийн үнэлгээг хийлгүүлэх;
  • Ажил хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөгөө боловсруулах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө авах;
  • Холбогдох шаардлагатай дэмжлэг, туслалцааг цахимаар хэлбэрээр үнэ төлбөргүйгээр авах;
  • Өөрийн ур чадвар, ажил, мэргэжилд нийцсэн ажлын байрны захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч ажилд зуучлуулах;
  • Нөгөө талаас ажил олгогч сул чөлөөтэй ажлын байрандаа өөрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажилтныг зуучлуулан авах.

Хөдөлмөр зуучлалын энэхүү цахим системийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн системийг хөгжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр илүү өргөжүүлэн хөгжүүлж, тоног төхөөрөмж, программ хангамжийн шинэчлэлийн ажлыг энэ оны 6 дугаар сард багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. certainly like your website however you have to check the spelling on quite a few of your posts. A number of them are rife with spelling issues and I find it very bothersome to tell the reality on the other hand I?¦ll surely come again again.

  2. Wow! This can be one particular of the most beneficial blogs We have ever arrive across on this subject. Actually Excellent. I’m also a specialist in this topic therefore I can understand your effort.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button