Улс төрийн мэдээ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн төв ирэх 7 сард ашиглалтад орно"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөөдөр засгийн газрын хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Бид анх 2016 онд ийм хуультай болж, хэрэгжиж эхлээд дөрвөн жилийн дараагаар үнэлгээ хийсэн. Ингэхэд давхардал, зөрчлүүд нэлээдгүй байсан. Иймд хуулинд нэмэлт өөрчлөлт өгөх, шинэчлэх зайлшгүй шаардлага байна гэдэг зөвлөмжийг бидэнд өгсөн.

Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд Монгол Улс 2-3 тайланг НҮБ-руу очиж хамгаалсан. Бидний хувьд НҮБ-ээс өгсөн гол зөвлөмж нь “Хууль эрхзүйн орчинг зайлшгүй шинэчлэх шаардлагатай” гэж үзсэн.

Энэ хуулийн хүрээнд гол баримталж байгаа зарчим бол хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бол ганцхан нэг сайдын асуудал байх ёсгүй. Энэ бол салбар болгоны сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ээлтэй байх тал дээр хуулийн шинэчлэлийг хийж өглөө.

2023 онд бид таван аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж байгуулсан. Харин одоо дахин таван төв барьж, байгуулагдаж байна. Ирэх зургаадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долоодугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ төв нээгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэдийн дотроос хөдөлмөр эрхлэх чадамжтай бүх хүмүүсийн боломж, бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button