ДЭЛХИЙ

Хатан хаан II Элизабетийн нөхөр, хунтайж Филип 99 насандаа таалал төгслөө

Букингемийн ордон Эдинбургийн гүн, хунтайж Филип 99 насандаа таалал төгссөнийг мэдэгдсэн байна. Тэрбээр 1921 оны зургаадугаар сарын 10-ны өдөр мэндэлжээ. Хунтайж Филип сүүлийн жилүүдэд эмнэлгээр үйлчлүүлэх нь нэмэгдсэн бөгөөд тэрбээр 2017 оноос хойш олны нүдэнд үзэгдэлгүй амьдарсан байна.

“Westminster Abbey” түүний дурсгалд зориулж 18:00 минутаас хойш (Их Британийн цагаар) 60 секунд тутам хонх дуугаргажээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон “Downing Street”-ээс мэдэгдэл хийхдээ Эдинбургийн гүн “Их Британи, болон дэлхий даяар хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button