НИЙГЭМ

Гэр бүлийнхэн нь улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр хөөцөлдөж байна

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дотны найз, улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон.

Н.Түвшинбаяр аваргыг цагдан хорьсон бол Э.Энхбат начин ГССҮТ-д сэхээнд байгаа юм. Э.Э.Энхбат начны унтуулга энэ сарын 6-нд дуусан, дахиад унтуулгад оруулаад буй.

Начн ар гэрийнхэн түүнийг БНСУ-д эмчлүүлэхээр хөөцөлдөж байгаа гэнэ. Ойрыг нь бодолцоод тус улсыг сонгосноо ар гэрийнхэн нь хэллээ.

Сонирхуулахад, Н.Түвшинбаяр аваргын ээж Э.Энхбат начныг асрахаар Булган аймгаас ирсэн гэдэг ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button