Нийгмийн

Т.Дэлгэрмөрөнд холбогдох шүүх хурал IV сарын 14-нийг хүртэл хойшлов

Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хар тамхи хэрэглэсэн гэх хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэрбээр хавтаст хэрэгтэйгээ танилцах хүсэлт гаргаж, дөрөвдүгээр сарын 14-ний 14:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулаа.

Хэргийг эргэн сануулбал, хоёрдугаар сарын 28-нд Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаар эхнэртэйгээ маргалдаж буйгаа лайв хэлбэрээр олон нийтэд цацсан билээ. Энэ үеэр Х.Ананда өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан, мөн Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй гэх хэд хэдэн ноцтой зүйлсийг хэлсэн юм.

Уг үйл явдал болсоны маргааш Т.Дэлгэрмөрөнгөөс шээсний шинжилгээ авсан бөгөөд шинжилгээнээс өвс, ургамлын гаралтай зүйл илэрсэн. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийхдээ “Өчигдөр надаас шээсний шинжилгээ авсан. Өвс ургамлын гаралтай зүйл илэрсэн. Тодруулах шаардлагатай гээд дахин шинжилгээ аваад үлдсэн. Би хар тамхи хэрэглэдэггүй, тантай цай уудаг” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-04-12 17:11

БҮТЭЛГҮЙ БАЙЖ ЮУН АВГАЙСАГ ЮМ БЭ ДЭЭ ПИЗДА

Холбоотой мэдээ

Back to top button