СПОРТ

“Токио-2020” олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдлээ

“Токио-2020” олимпийн наадам “хөшиг”-өө нээхэд яг 100 хоног үлдлээ. Олимпийн наадам эхлэх мөч ойртохын хэрээр улс бүр тамирчдынхаа бэлтгэлийг чамбайруулж, төлөвлөгөөгөө нарийн боловсруулж байгаа нь мэдээж.

Монгол Улс одоогоор чөлөөт бөхийн долоо, бокс, хөнгөн атлетикийн тус бүр гурав, буудлагын дөрөв, ширээний теннисний хоёр, сагсан бөмбөг, байт харвааны нэг нийт 21 олимпийн эрх аваад байна.  

Сонирхуулахад, хамгийн сүүлчийн буюу “Рио-2016” олимпоос жүдо бөхийн төрөлд дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button