Нийгмийн

Хөл хорионы дэглэм зөрчсөн С.Эрдэнэцогтыг 500.000 төгрөгөөр торгохоор болжээ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогт хөл хорио тогтоосон үед замын цагдаагаар жолоо бариулан явж буйгаа цахимд цацсан билээ. Улмаар түүнийг хөл хорионы дэглэм зөрчсөн шалтгаанаас цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэгдэж байсан бол алба хаагчийг ажлаас түтгэлзүүлсэн гэх мэдээлэл түгсэн.

Тэгвэл С.Эрдэнэцогтод Зөрчлийн хуулийн дагуу 5.13-ын дагуу хариуцлага тооцуулахаар материалыг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.2:

-Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button