СПОРТ

Э.Дэлгэрмаа Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.

Өнөөдөр Азийн дэвжээнд Монголын таван бөх барилдсанаас гурав нь аваргын төлөө барилдан, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн алт, 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Баатаржавын Шоовдор мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

68 кг-д Э.Дэлгэрмаа шигшээд Киргизстаны бөх Жуманазаровад 6:1-ээр ялагдлаа. Ингэснээр манай бөхчүүд Азийн АШТ-ий эхний өдөр нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв.

Э.Дэлгэрмаатай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button