Нийгмийн

Спутник V вакцины нэг сая тунг авах асуудлаар Элчин сайдтай санал солилцжээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа.

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын  хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл цар тахлын үед ч эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.

Уулзалтын үеэр ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар  хэлэлцэж, санал солилцлоо.

Элчин сайд И.К.Азизов “Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй  зохион байгуулж,  вакцины нийлүүлэлтэд ихээхэн ач холбогдол өгч байгаа талаар ОХУ-ын холбогдох албаныханд мэдээлж, байгуулсан  гэрээ хэлэлцээрийн хүрээнд татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно” гэв.

Элчин сайд И.К.Азизов Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын талаар, түүнийг зах зээлд нийлүүлэх талаар сонирхов гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Вакцинжуулах нь ойлгомжтой байсан. ЗГ 2020 онд энэ ажлыг хийх ёстой бхйсан. .Төр засаг үнэхээр муу ажиллаж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам ####даа нь ил болно.

  2. Оросууд үнэгүй майл даа майгаач дээ зүгээр л майл даа гэж хичнээн гуйлаадаа хэнч анзаар ч тоохгүй байсан гэнэт ухаар вуу хэн нэгэн ха####т хийв үү өгөөсөй гэж найдае даа

  3. Анхнаасаа орос ах нарыгаа бараадах хэрэгтэй байсан. Аль 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөнөөс Орос ахтайгаа ярих хэрэгтэй байсан. Сонгууль, нүүрснээс өөр юм боддоггүй Төр засагт ядаж 1 жилийн дараахыг харах чадвар ####га….

  4. Аль эртний л орос ах нар ав гэж хэлсэн гэсэн шүү дээ тэр үед нь аваад нийт иргэдээ вакцинжуулчихсан бол өдийд юу гэж ингэж хавтгайгаараа байх юм бэ сангийн сайд байсан хүрэлбаатар вакцины ажлын хэсгийг ах####ж байгаа гээд л тв-ээр ярьж байсан хятадаас үнэгүй юм авах гээд ийм болчив уу даа хөрш зэргэлдээ хажууд байгаа оросоосоо тэр үед нь вакцин аваад тарьчихсан бол өөр байх байж дэ гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж энэ байх да

  5. монголчууд эртнээсээ л хар багаасаа л орос вакцин хийж орос эм тариа хэрэглэж ирсэн энэ өвчин эхлэнгүүт оросын вакцин авчраад тарьчих боломж зөндөө байсан одоо тэгээд спутник ирнэ ирнэ л гээд байх юм өвчин биднийг хүлээх үү мэддэх эрх мэдэлтнүүд нь сайн ажилламаар байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button