Нийгмийн

Брэд Питт агт араагаа авахуулсны дараа тэргэнцэртэй гарч иржээ

Өнгөрсөн лхагва гарагт (2021.04.14) Брэд Питт Беверли Хиллс дэх эрүүл мэндийн төвөөс тэргэнцэр дээр бие хамгаалагчаараа түрүүлсэн байдалтай гарч ирсэн байна. “Page Six” сайтад нэгэн эх сурвалж хэлэхдээ сүртэй зүйл биш хэмээж Брэд Питтийг агт араагаа авахуулсан гэж хэлсэн аж.

Тэрбээр ирэх долоо хоногийн ням гарагт (2021.04.25) болох Оскарын шагнал гардуулах ёслолыг Харрисон Форд, Халле Берри, Риз Уизерспун гэх мэт ододтой хамт хөтлөх юм.

Брэд Питт 2020 онд Квентин Тарантиногийн бүтээсэн “Once Upon a Time in Hollywood” кинонд бүтээсэн дүрээрээ 2020 оны Оскарын шагналаас шилдэг туслах дүрийн шагналыг хүлээн авсан.Мөн тэрбээр 2014 онд “12 Years a Slave” кинонд дүр бүтээн Оскарын шагнал хүртэж байжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button